Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шинэ жилийн мэндчилгээ

2021-12-31

Эрхэм хүндэт  Увс нутгийнхаа хөдөлмөр ч, бүтээх их үйлсийн эзэн болсон уугуул, суугуул  иргэд болон эх орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа  нутаг нэг  ард түмэндээ энэ өдрийн амар амгаланг айлтган,  айлчлан ирж буй Шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.  

 Монгол Улсын  “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын  үйл ажиллагааны хөтөлбөр, Увс аймгийн хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл  ажиллагааны  хөтөлбөр  зэрэг  бодлогын  хүрээнд  аймгийн нийт ард иргэд та бүхнийхээ дэмжлэг, төр хувийн хэвшлийн түншлэл, Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүдийн хамтын ажиллагааны хүрээнд  2021 онд чамгүй ажлыг амжуулж чадлаа.

Увс аймгийнхаа хөгжлийн бодлогын хүрээнд аймгийн ИТХ-ын хуралдааны 16  тогтоол, Тэргүүлэгчдийн 142 тогтоол гаргаж, орон нутгийн төсөв, газар зохион байгуулалт, жилийн ажлын төлөвлөгөө тэдний гүйцэтгэл, хог хаягдлын журам зэрэг тулгамдаж буй олон асуудлыг  шийдвэрлэж ажиллалаа.

Аймгийн хэмжээнд тухай онд олон улсын төсөл хөтөлбөрөөр 27,8 тэрбум, улсын төсвөөр 21,2 тэрбум, орон нутгийн төсвөөр 5,8 тэрбум буюу бүгд 54,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдсэн

 Монгол Улсын Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд манай аймгийн 1048  иргэн, 90 аж ахуйн нэгжид 37,8  тэрбум төгрөг олгосон нь иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цар тахлын үед дэмжсэн оновчтой шийдвэр байлаа.

Аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд  3 сумын ЭМТ, нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлэгт нэн хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангах,  Ковид цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрч ажиллаж байсан эмч эмнэлгийн ажилтан албан хаагчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд  эхийн эндэгдэл гараагүй, нялхсын эндэгдэл буурч улсын дунджаас буурсан байна.

Аймгийн Боловсролын байгууллагын хувьд ерөнхий боловсролын 2 сургуулийн хичээлийн байрыг шинээр 3 цэцэрлэгийн өргөтгөл,1 дотуур байрны барилга, 2 спорт заал, 2 дотуур байрны засвар хийгдэж, 9,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр суудлын тоо 960-аар, орны тоо 100-аар нэмэгдсэн, салбарын хэмжээнд цахим платформыг хөгжүүлэх хүрээнд сургууль, цэцэрлэгт майкрософт тэймс программыг нэвтрүүлж багш, ажилтнууд, 12 дугаар ангийн сурагчдад сургалтыг цахим хэлбэрээр явуулж байгаа нь үйл ажиллагааг хөнгөвчилж, олон төрлийн зардлыг  бууруулахад тодорхой үр дүнгээ өгсөн ажил боллоо.

Увс аймаг ХАА-н бодлогын хүрээнд “Шинэ хөдөө-Увс” төслийг аймгийн ИТХ-аас баталж, ХАА, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж улсын болон орон нутгийн төсвийн  санхүүжилтаар ХАА-н салбарын хүний нөөцийг чадавхжуулах, шинэ ажлын байр бий болгож орлого нэмэгдүүлэх, ХАА-н бүс нутагт дэд бүтэц, цахилгаан хангамж, усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, цөм сүрэг бүрдүүлэх, мал аж ахуйг эрчимжүүлэх, орчин үеийн шинэ технологи, техник тоног төхөөрөмж нэвтрүүлэх, үйлдвэр цех байгуулах, зоорь, агуулахын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийхээр төвлөн, хэрэгжүүлж  байна.   

Тухайлбал Сүү, цагаан идээ боловсруулах цехийг Улаангом, Өндөрхангай суманд, Арьс нэхий боловсруулах цехийг Өмнөговь суманд, тэжээл боловсруулах цех, Чацаргана, жимс жимсгэний эх цэцэрлэгийг Тариалан сумандзуны 12 ширхэг хүлэмжийг Улаангом суманд байгуулсан нь үр дүнгээ өгсөн ажил боллоо.

 Увсын  тодотголтой шар тарвас, газрын алим, хунчир зэргийг шинээр тариалж, помидор, чинжүү, өргөст хэмх хүлэмжгүй ургуулж байна.

Тэс үүлдрийн  150адуу  Тэс, Зүүнговь суманд, Баяд үүлдрийн 3000 хонийг Зүүнговь, Хяргас  суманд, Өлгийн улаан үүлдрийн  4000 ямааг Наранбулаг, Өлгийн суманд бүгд 8500  малд үзлэг ангилалт хийгээд байна.

Газар тариалангийн салбарын ажилтан, албан хаагчид, тариаланчид  2021 онд үр тариа 36,2 мянган га-аас 37,0 мянган тн, улаан буудай 34,15  мянган га-аас 34,5 мянган тн, төмс  217 га-аас  2,4 мянган тн-ыг, хүнсний ногоо 253 га-аас 2,2 мянган тн, ургамлын тос 2,6 мянган га-аас 1,0 мянган тн, жимс, жимсгэнэ 0,5 мянган га-аас 0,8 мянган тн, малын тэжээл 3,6 мянган га-аас 12,4 мянган тн-ыг тус тус хураан авсан.

Манай аймгийн ногоочид 8 нэр төрлийн хүнсний ногооны үрийг үйлдвэрлэж, Улсын хэмжээний үрийн 90%-ийг хангаж байна. 

Увс аймагт маань өнгөрсөн жил  цаг агаарын тааламжтай  байдал, малчдын уйгагүй хөдөлмөрийн  үр дүнд малын зүй бус хорогдол бага гарч, гарсан төлийг сайн бойжуулснаар  мал сүрэг 5 төрөлд өсөж, 2021 оны эцэст 3725,9  мянган толгой мал үүний дотор  26,4 мянган тэмээ, 157,0 мянган адуу, 245.6 мянган үхэр, 1798,2  мянган хонь, 1498,7  мянган ямаатай тоологдож, өнгөрсөн оноос нийт малын тоо 316,7  мянган толгой  буюу  9.2 %-аар өссөн байна. Авилгатай тэмцэх газраас жил бүр зохион байгуулдаг Шударга байдлын үнэлгээгээр Увс аймаг 2021 онд  77,8%-ийн үнэлгээ авч нийт 68 газруудаас 11 байранд орж улсын дундажаас 5%-аар, 2019 онд 72,4% байсан бол 2021 онд 77,8% болж, 5,4%-аар үнэлгээ тус тус  өсөж, аймгуудын хувьд Хэнтий, Өвөрхангай аймгийн дараа 3-д орж, эерэг хандлага харагдаж байна.

Аж үйлдвэрийн салбарын үнээр 18,4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 20,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оноос  үйлдвэрлэлт 10,8, борлуулалт 2,5  хувиар тус тус өссөн.

Аймгийн  ИТХ-ын 8 дахь удаагийн 6 дугаар хуралдаанаар Аймгийн хөгжүүлэх  2022 оны жилийн төлөвлөгөөнд Замын сангийн 400,0 сая төгрөгийн хөрөнгөөр  5 арга  хэмжээ, аймгийн Орон нутгийн сангийн 3664,6 сая төгрөгийн хөрөнгөөр 17 арга  хэмжээ, аймгийн Орон нутгийн хөрөнгө оруулалтын 1174,3 сая төгрөгөөр 13 арга  хэмжээ, Байгаль хамгаалах сангийн 397,5 сая төгрөгөөр 10 арга хэмжээ, аймгийн Их засварын 1285,1 сая төгрөгөөр 7 арга  хэмжээ,  Улсын төсвийн  50753,0 сая төгрөгөөр 79 арга хэмжээ санхүүжүүлэхээр шийдвэрлээд байна.

Мөн олон улсын төсөл хөтөлбөр, яамны сайдуудын багцаас хөрөнгө оруулалтын ажлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Увс нутгийнхаа ард иргэд та бүхэнд  улиран  одож буй  2021 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, айлчлан ирж буй шинэ ондоо айл гэр бүлд баяр баясал, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг  хүсэж,  ажил хөдөлмөр нь амжилт бүтээлээр дүүрэн  байхыг ерөөе.

УВС АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ц.БАТБОЛД

 

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%