Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалан байрлуулах зориулалт бүхий “Түр хамгаалах байр”-ны албан хэрэгцээнд шаардлагатай техник тоног төхөөрөмжийг авахад аймгийн ИТХ-ын хуралдаанаар 13 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн.
Дээрх ажлын хүрээнд нийлүүлэгдсэн 5 нэр төрлийн /Зургийн аппарат 1 ш, Иж бүрэн суурин компьютер 1 ш, Зөөврийн компьютер 2 ш, Өнгөт принтер 1 ш, Хар принтер 2 ш/ техник, хэрэгслийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд тус байгууллагын удирдлага, албан хаагчдад гардуулан өглөө.