Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөөс санаачлан Увсын цэнхэр хязгаарынхаа эх болсон байгаль, эрүүл ирээдүйнхээ төлөө зориулалтын бус газарт хог хаягдал хаяхгүй байх, хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгах, цуглуулах, үр хүүхдүүд хойч үеээ байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалах, зохистой ашиглах зөв хэвшилд сурган хүмүүжүүлж, хоггүй маргаашийг хамтдаа бүтээх үйлсэд иргэн бүр, аж ахуй нэгж байгууллага бүр нэгдэхийг УРИАЛАН “ХОГГҮЙ МАРГААШИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” уриалгыг гаргасан.
Дээрх уриалгын хүрээнд аймгийн БОАЖГ-аас “Цэвэрхэн цэнхэр хязгаар” сарын аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж ажилласны үр дүнд:
Хаягдал шил – 32 тн
Хаягдал хуванцар – 0,6 тн
Ангилан ялгах хогны сав 220 ш
Нийт цэвэрлэсэн талбай 2250 га
Нийт гаргасан хог хаягдал 115,5 тн
Апу ХХК 14000ш буюу 7 тн шилийг ангилан ялгаж авсан байна.
Тус аяныг сум орон нутагтаа амжилттай зохион байгуулж дахивар хогоо ангилан ялгадаг үлгэр жишээ ажилласан 5 сумыг шалгаруулж тус бүр 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан.
Үүнд: Өлгий, Ховд, Бөхмөрөн, Хяргас, Зүүнговь сумууд шалгаран шагналаа гардан авлаа.