XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан Бар жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд “Алтан гадас одон”-оор шагнагдсан Монгол банкны өндөр настан Х.Миндалай /Улсад 36 жил ажилласан/, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламжийн жолооч А.Даваажав /Улсад 41 жил ажилласан/, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн албаны менежер Ш.Байгалмаа /Улсад 37 жил ажилласан/ нарт аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.
Мөн Улаангом сумын 10-р багийн иргэн улсад 26 дахь жилдээ ажиллаж байгаа Б.Батмөнх Засгийн газрын шагнал Үйлдвэр, Худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсаныг гардуулан өгч баяр хүргэлээ.