Увс аймгийн хэмжээнд 90-ээс дээш настай 60 ахмад байгаа бөгөөд аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын зүгээс өндөр настай ахмад буурлууддаа сар шинийн өмнө хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд Хяргас сумын өндөр настан, ахмад дайчин С.Даваат /96 настай/, өндөр настан Л.Цоомоо /95 настай/, өндөр настан З.Дорж /94 настай/ нарт хүндэтгэл үзүүлж сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Ахмад буурлууддаа XVII жарны “БУЯН ҮЙЛДЭГЧ” хэмээх Усан Бар жилийн мэндийг өргөн дэвшүүлж эрүүл энх, сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.