ХХААХҮЯ, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээс шалгаруулдаг “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит 2021 оны “Алтан төлийн эзэн” шагналын “Алтан унаганы эзэн”-ээр Увс аймгийн Тэс сумын 2-р багийн малчин олноо "Хар хөгшин" нэрээрээ алдаршсан МУ-ын Гавьяат Малчин, МУ-ын аварга малчин Ө.Лхамсүрэн гуай тодорч шагналаа гардан авлаа.
Шагналыг МҮОНРТ-ийн Монголын Мэдээ сувгийн захирал П.Отгонтуяа, аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, аймгийн Засаг дарга Ч.Чимэд нар гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Ө.Лхамсүрэн нь мал аж ахуйн салбарт 70 гаруй жил хөдөлмөрлөж Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, төл бүрийг хорогдолгүй бойжуулан, Тэс угшилын адууг үржүүлж, үүлдрийг сайжруулан, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад буурал билээ.
Танд эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе.