Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батболд аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлаг, ОНӨААТҮГ-ын удирдлагуудтай хуваарийн дагуу цахим уулзалтыг зохион байгуулж байна.
Уулзалтаар тухайн байгууллагын 2021 оны ажлын товч тайлан, үр дүнгийн талаарх мэдээллийг сонсохын зэрэгцээ аймгийн ИТХ, аймгийн ГХУСАЗСЗ-тэй ирэх онд хамтран ажиллах арга хэмжээ, үйл ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
Өнөөдөр /2022.02.09/ Увс аймаг дахь Гаалийн газар, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлага, албан хаагчидтай цахимаар уулзлаа.