Уулзалтаар “Увс-300” клуб, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, “Өсвөрийн парламент”-ийн гишүүд өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнийхээ талаар болон цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнийхээ талаар харилцан санал солилцлоо.
Мөн аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд тус уулзалтад цахимаар оролцож санал, бодлоо солилцсон юм.
Цаашид аймгийн ИТХ-аас Хүүхдийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, бүх тал дээр дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.