Охид, эмэгтэйчүүдийн хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, тулгамдсан асуудлаа тодорхойлон, гарц шийдлийг нь олж, үзэл бодлоо илэрхийлэх, амьдралын туршлага, мэдээллээ хуваалцаж, харилцан суралцах замаар гэр бүл, нийгэм дэх манлайлал, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилготой “МЭДЬЕ, ОЙЛГОЁ, МАНЛАЙЛЪЯ” сэдэвт охид, эмэгтэйчүүдийн зөвлөлдөх уулзалтыг “Сайн тус” ТББ, Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн Байгууллага (IDLO Mongolia), аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байна.
Зөвлөлдөх уулзалтад Улаангом, Бөхмөрөн, Давст, Зүүнхангай сумдын охид, эмэгтэйчүүдийн төлөөллүүд оролцож байна.
Уг зөвлөлдөх уулзалтаар охид, эмэгтэйчүүд гэр бүлдээ хайр дүүрэн, амар тайван, аз жаргалтай амьдрахад юунд илүү анхаарлаа хандуулах, хүний эрхий зөрчил түүний шийдэл, эрүүл чанартай, бүтээлч, идэвхтэй амьдрахын утга учрын талаар мэдээллээ хуваалцаж, хамтдаа хэлэлцэж, аймаг орон нутгийн шийдвэр гаргагчдад охид эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудал, шийдлийн талаарх дуу хоолойг хүргэж, нөлөөллийн арга хэмжээг хамтран зохион байгуулах юм.