Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс Увс аймгийн 1000 эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаангом хотноо зохион байгуулж байна.
Уг арга хэмжээнд аймгийн удирдлагууд, алдартан, гавьяатнууд, сумдын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, тэргүүлэгчид, охидын зөвлөлийн ахлагч болон удирдагч багш нар, холбооны зөвлөхүүд, гишүүнээр элссэн эмэгтэйчүүд зэрэг 700 гаруй төлөөлөл оролцож байна.
Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 2022 оныг “Гэр бүлийн эрүүл мэндийн жил” болгон зарлан үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа.