- Бүртгэлийн мэдүүлэг
- Иргэний үнэмлэх
- Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг
- Импортоор оруулж ирсэн шинэ болон ашиглагдаж байсан автотээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчийн, эсхүл экспортын дагалдах баримт бичиг,
- Монгол Улсын Иргэний хуульд заасан өмчлөх эрх шилжүүлэх бүх төрлийн гэрээ
- Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн тухай баримт
- Улсын тэмдэгтийн хураамж, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ, үйлчилгээний хөлс төлсөн баримт
- Үйлдвэрээс тусгай тоноглол суурилагдсан автотээврийн хэрэгслийн хувьд нэмэлт төхөөрөмжийн техникийн байдлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар шалгуулж баталгаажуулсан дүгнэлт
- Монгол Улсад үйлдвэрлэсэн автотээврийн хэрэгслийн хувьд тохирлын болон техникийн гэрчилгээ, автотээврийн хэрэгслийн таних тэмдгийн дугаар /VIN code/ олгосон тухай баталгаажуулсан баримт бичиг
Тухайн зөрчилтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч нар Увс аймгийн Авто тээврийн төвд өөрийн биеэр ирж зөрчлийг арилган шинээр бүртгэлд орж улсын дугаар авах боломжтой.