Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Биеийн тамир спортын газар, Хилийн цэргийн 0245-р анги хамтран Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Улс, аймаг, сумын болон залуу бөхчүүдийн хүчит 64 бөхийн барилдааныг зохион байгууллаа.
Тус барилдаанд Увс аймгийн Тэс сумын харъяат аймгийн БТСГ-ын бөх Аймгийн арслан Б.Бадарч түрүүлж, Увс аймгийн Түргэн сумын харъяат Сумын заан Б.Цагаанбанди үзүүрлэлээ.