НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгон зарласан байдаг.
Энэ өдөр ойн олон талт ач холбогдлыг олон нийт, нийгэмд таниулан, сурталчлах зорилгоор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2022 оныг “Ой ба тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.
Дундаж хэмжээтэй ганц мод гэхэд л бүтэн жилийн турш дөрвөн ам бүлтэй айлыг хангахуйц хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг ажээ. Алдаж боломгүй үнэ цэнэтэй ой модоо хамгаалъя, нөхөн сэргээе!