Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгаа ба уг бодлогын чухал хэсэг нь Эрчим хүчний сэргэлтийн бодлого юм.
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “Монголын эдийн засгийн чуулган-2022” арга хэмжээний хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Эрчим хүчний сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулж байна.