Олон улсын театрын институдын санаачилгаар 1961 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.
Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа театр түүний уран бүтээлчид, театрын үнэнч үзэгч, театрт хайртай хүн бүрийн баярын өдөр юм.
Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсэж хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. “Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн цуурай, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.
Энэ онд Увс аймгийн “Ойрад” ХЖТеатрын түүхт 50 жилийн ой тохиож байна.
“Ойрад” ХЖТеатрынхаа нийт уран бүтээлчид, ажилтан албан хаагчид театрын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгч та бүхэнд дэлхийн “Театрын өдөр"-ийн мэнд хүргэе.