Дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд улс орнуудыг нэгэн зүгт анхаарлыг нь хандуулан, үйл ажиллагааг нь нэгтгэн чиглүүлэх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг 1948 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр үүсгэн байгуулж, 1950 оноос эхлэн энэхүү өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгож тогтоосон байдаг.
2022 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бидний гариг, бидний эрүүл мэнд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.