Азийн хөгжлийн банк, Хууль зүйн яам хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх нь” төслийн Увс аймагт хэрэгжүүлэх ажлын хэсэг 2022 оны 04-р сарын 15-ны өдөр хуралдлаа.
Хурлаар сонгон шалгаруулалтад шалгарсан 10 эмэгтэйн 2-р шатны сургалтыг 4-р сарын 25-аас 5-р сарын 02-ны хооронд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах болон зарим иргэдийн санал хүсэлтийн талаар авч хэлэлцэв.