Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Экологийн цагдаагийн алба хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн мэдээллийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “ЗӨВ МОД-ЗӨВ АРЧИЛГАА” уриан дор “НОГООН ДУУ ХООЛОЙ” нэг сарын аяныг улс орон даяар эхлүүлж байна.
“НОГООН ДУУ ХООЛОЙ” аянд нэгдэж, хүрээлэн байгаа орчноо хайрлая-хамгаалъя.