Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ, АЖЛЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-04-16

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Ажлын алба болон “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл хамтран баруун бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, ажлын албаны ажилтан, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалтыг энэ сарын 16-ны өдөр Өлгий хотноо зохион байгууллаа.

Тус сургалтад төслийн зохицуулагч Билэг-Өрнөх, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар, Тунгаамал төвийн захирал О.Тунгалаг, "Менежмент ба ур чадварын хүрээлэн" ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар дараах сэдвүүдээр илтгэл тавилаа.

  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчлэгдсэн хуулийн тухай танилцуулга
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дагаж гарах дүрэм журмуудын танилцуулга
  • ИТХ-ын хяналтын чиг үүрэг, ИТХ-ын төлөөлөгчдийн хуулиар хүлээн чиг үүрэг, Ёс зүй авилга ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх асуудал
  • Олон улсын чанарын менежментийн тогтолцооны шаардлага ISO 9001:2015, Орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандартыг нэвтрүүлэх тухай сэдвүүдээр илтгэл тавигдаж асуулт, хариулт, хэлэлцүүлэг өрнүүлж амжилттай зохион явагдлаа.

 Уг сургалтанд Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд хамрагдлаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%