Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, эрүүл мэнд бие бялдрыг чийрэгжүүлэх зорилготой “Урлаг, спортын наадам”-д Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн баг тамирчид сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, буудлага, дартс, шатар, олс таталт гэсэн спортын долоон төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
ДАРТС:
1-р байр Говь-Алтай аймгийн нарийн бичгийн дарга М.Алтангэрэл
2-р байр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан
3-р байр Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд
Ширээний теннис эмэгтэй:
1-р байр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ажилтан М.Керимжан
2-р байр Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Л. Бадамхорлоо
3-р байр Говь-Алтай аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Отгончимэг
Ширээний теннис эрэгтэй:
1-р байр Завхан аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Эрдэнэбаатар
2-р байр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ж.Адалбек
3-р байр Увс аймгийн ИТХ-ын Төлөөлөлгч Д.Доржготов
Шатар:
1-р байр Увс аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Н.Цогт-Очир
2-р байр Говь-Алтай аймгийн ИТХ-ын Төлөөлөгч А.Алтанхуяг
3-р байр Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Дэлгэрсайхан
Буудлага эмэгтэй:
1-р байр Завхан аймгийн ИТХ-ын ажилтан Э.Уянга
2-р байр Ховд аймгийн ИТХ-ын ажилтан Г.Бадамсүрэн
3-р байр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах ажилтан М.Баршагүл
Буудлага эрэгтэй:
1-р байр Завхан аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Бадамхатан
2-р байр Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М.Ганзориг
3-р байр Говь-Алтай аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Болдбаатар
Сагсан бөмбөг холимог:
1-р байр Л.Сандагсүрэн ахлагчтай Завхан аймаг
2-р байр М.Баршагүл ахлагчтай Баян-Өлгий аймаг
3-р байр М.Насанбат ахлагчтай Говь-Алтай аймаг
Волейбол холимог:
1-р байр Б.Сандагсүрэн ахлагчтай Ховд аймаг
2-р байр Л.Гантөмөр ахлагчтай Говь-Алтай аймаг
3-р байр Д.Есболат ахлагчтай Баян-Өлгий аймаг
Олс таталт холимог:
1-р байр Э.Уртнасан ахлагчтай Ховд аймаг
2-р байр Ү.Баттулга ахлагчтай Говь-Алтай аймаг
3-р байр Б.Төрмөнх ахлагчтай Завхан аймаг баг тус тус шалгарлаа.
Шилжин явах цомын эзнээр ЗАВХАН аймгийн баг тодорлоо.
Оролцсон бүх тамирчдад баяр хүргэж, ажил, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.