Увс аймгийн Төрийн архивын барилга нь улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдах бөгөөд 2022 онд 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх юм байна.
Барилгын ажлыг гүйцэтгэгчээр “Ундарга петролиум” ХХК шалгарсан бөгөөд барилгыг 2022 оны 12 сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байгаа ажээ.
Шав тавих ёслолд аймгийн удирдлагууд, аймгийн архивын газар, төрийн байгууллагын бичиг хэрэг, архив хариуцсан ажилтнууд оролцлоо.
Тус барилга ашиглалтад орсноор Увс аймаг нь бие даасан, стандартын шаардлага хангасан архивын барилгатай 2 дахь аймаг болж байгаа юм.