Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнах тухай” 105-р зарлиг гаргасан.
Уг зарлигаар шагнагдсан Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр анги, Зүүнговь сум дахь Зэвсэгт хүчний 328 дугаар ангид ажиллаж байсан бэлтгэл офицер, ахлагч нарт аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд болон Монгол цэргийн нэгдсэн холбооны Увс аймаг дахь салбар холбооны нарийн бичгийн дарга бэлтгэл хурандаа Я.Чулуунбаатар нар гардуулан өгч баяр хүргэлээ.