Иргэний үндсэн болон журамт үүргээ нэр төртэй биелүүлж бусдын гээгдүүлсэн эд зүйлийг харьяа цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1-р сургуулийн Н.Ванчин багштай 4е ангийн сурагчдыг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Батболд хүлээн авч Талархал илэрхийлэн, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүслээ.