Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг холбогдох байгууллагын удирдлагуудын хамтаар дээрх газруудын нөхцөл байдал, цаашдын үйл ажиллагаа, ашиглалтын явцтай танилцаж холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажиллахыг чиглэл болголоо. Үүнд:
Наадмын талбай, Хүүхэд залуучуудын паркыг тодорхой хуваарийн дагуу иргэдэд нээлттэй болгож хүүхэд, залуус, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжоор хангаж ажиллах
Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордны барилгыг хүүхдийн паркын дэргэд барих ажлыг 2023 оны төлөвлөгөөнд тусгаж, цаашид цогц байдлаар хөгжүүлэх
Бурхан багшийн сэрэг дүр соёл, амралтын хүрээлэн, Наадмын талбай, Хүүхэд залуучуудын паркад зуны улиралд ажиллах гудамжны худалдаа эрхлэх, түргэн хоолны үйлчилгээ үзүүлэх боломжоор хангах
Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийтийн эзэмшлийн талбайд худалдаа, үйлчилгээ үзүүлэх, иргэдийг орлого олох боломжоор хангаж ажиллах
Улаангом сумын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд аж ахуй нэгжүүдийг өөрсдийн гадна талбайн хашаа, хайс тохижилтод анхаарч ажиллах талаар уриалга хүргүүлэх
2 живаа харгаа хөтөлбөрийн хүрээнд Наадмын талбайн хашаанд 5000 мод, бут, сөөг тарих ажлыг зохион байгуулж иргэдийг эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг чиглэл болголоо.