Баг, хороо нь нутаг дэвсгэрийн хэмжээ жижиг, иргэдийн тоо харьцангуй цөөн байдаг нэгж учраас тухайн баг, хорооны иргэд ямар нэг сонгууль явуулалгүйгээр өөрсдөө цуглан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэдэг.
Энэ бол шууд ардчиллын нэг биелэл юм. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны 18 нас хүрсэн иргэн бүр оролцох боломжтой.