МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталсан “2 живаа харгаа” хөтөлбөр, “Байгалиа бүтээе” аяны хүрээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны хамт олон Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт 300 мод тарих ажлыг 2022 оны 06-р сарын 07-ын өдөр зохион байгууллаа.