Төрийн тахилгат Хан Хөхий уулын тахилга тайлгын зан үйл, уламжлал, байгаль газар зүйн онцлог, эргэн тойрон нутагладаг ард түмний түүх соёлыг судалгааг гүнзгийрүүлэх, уул ус, газар нутгаа үе дамжин шүтэж, хайрлан хамгаалж ирсэн төрт ёс, ард түмний язгуур уламжлалыг сэргээх уул, овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг үйлдэх талаар ард иргэд, иргэний нийгэм, орон нутгийн төр засгийн байгууллага, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг нэгтгэх зорилгоор зохион байгуулж буй эрдмийн хуралд оролцохыг урьж байна.
Уул усны буян заяа үеийн үед ивээх болтугай.
Зохион байгуулагч:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар
Увс аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар
Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа
Ховд их сургууль НХУС-ийн хэл зохиолын тэнхим.