Уулзалтын үеэр БНТува улсын Дээд хурал/Парламент/ Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хооронд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн баталсан хамтын ажиллагааны гэрээний 13 дугаар зүйлд заасны дагуу Бүгд Найрамдах Тува улсын /Дээд хурал/ Парламент/-ын дарга Кан-оол Тимурович Даваа, Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батболд нар хамтын ажиллагааны гэрээг 2022-2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Aйлчлалд аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ж.Александр, Засаг даргын зөвлөх Ц.Цэрэндолгор, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Онош эмнэлгийн их эмч С.Пүрэвсүрэн, Биеийн тамир спортын газрын дарга Б.Пүрэвгончиг, ЗДТГ-ын Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Н.Батбаяр, Орон нутгийн өмчийн газрын дарга Ё.Мөнхзул, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Алтанням нар оролцлоо.
Тус уулзалт нь Парламентаризмын 100 жилийн ой, Тува улсын үндэсний баяр, Малчдын баяр Наадам-2022 давхaцсан тэмдэглэлт өдрүүдээр болж өнгөрснөөрөө ихээхэн онцлогтой болов.