Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд БНСУ-ын Инчон хотод хийсэн айлчлалын үеэр Инчон хотын ИТХ-ын дарга Heo Shick, Инчон хотын Боловсролын газар болон Инха их сургуулийн удирдлагуудтай хамтран ажиллах талаар уулзалт хийсэн.
Уг хамтын ажиллагааны хүрээнд Инха их сургуулийн харьяа Инха техникийн коллежтэй Улаангом политехник коллеж болон Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль багш, оюутан солилцох болон дадлагажигч ажилтан бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.