Увс аймгийн ИТХ-ын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Оролцоод хөгжье” хүүхдийн чуулга уулзалтыг зохион байгууллаа.
Тус чуулга уулзалтыг Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, Увс аймгийн “Хүүхдийн Зөвлөл”-ийг байгуулж, зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгчдийг сонгох, “Нэг сургууль-10 клуб”-ийн сурагчдыг мэдлэг арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор зохион байгуулж байгаа бөгөөд нийтдээ 260 сурагч, 78 багш, нийгмийн ажилтнууд чуулж байна.
Мөн чуулганы хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Мэтгэлцээний клуб, Өсвөрийн парламентын сурагчдыг хүлээн авч, аймгийн ИТХ-ын үйл ажиллагааг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.