Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ болон Увс аймаг дахь Цагдаагийн газар хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаад Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль дээр зохион байгуулагдаж, тус сургуулийн ахлах ангийн сурагчид идэвхтэй хамрагдлаа.