Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хурал боллоо.
Бүгд Найрамдах Тува Улсын Дээд хурал/ Парламент/-ын дарга Кан-оол Тимурович Даваа хүндэтгэлийн хуралд хүрэлцэн ирж оролцлоо.
Мөн хүндэтгэлийн хурлын үеэр Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн медалийг ёслол төгөлдөр гардуулж өглөө.