Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2022 оны 12 сарын 17,18-нд зохион байгуулагдлаа.
Тэмцээний эрэгтэй төрөлд
1-р байр - Улаангом сумын Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1-р сургуулийн багш Ц.Цэдэвсүрэн 6 оноогоор.
2-р байр - Улаангом сумын Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1-р сургуулийн багш М.Дэлгэрдалай 5.5 оноогоор.
3-р байр – Давст сумаас шалгаран оролцсон Ш.Мөнхбат 5 оноогоор.
4-р байр – Улаангом сумын 3-р багийн иргэн Д.Жамсран 5 оноогоор.
5-р байр – Улаангом сумын 11-р багийн иргэн Н.Цогтсайхан 4.5 оноогоор.
Тэмцээний эмэгтэй төрөлд
1-р байр – Улаангом сумын 12-р багийн иргэн Ж.Алтанцэцэг 5 оноогоор.
2-р байр – Түргэн сумаас шалгаран оролцсон Ц.Наранмандах 5 оноогоор.
3-р байр – Улаангом сумын 12-р багийн иргэн Г.Галтцэцэг 4 оноогоор тус тус шалгарлаа.