Зөвлөгөөнөөр Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, харилцан туршлага солилцох, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангах талаар хэлэлцэж цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцоно.
Зөвлөгөөнд Увс аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн гишүүд болон аймгийн 19 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, байгаль орчны улсын байцаагч, цагдаагийн ажилтан зэрэг 80 алба хаагч оролцлоо.