Тус хуралд Улаангом сумын багийн Засаг дарга, Хурлын дарга, аймгийн Цагдаагийн газар, аймгийн ГХБХБГазар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК, Улаангом сумын баг хариуцсан Хэсгийн байцаагч, багийн Цагдаа, багийн Нийгмийн ажилчид болон холбогдох төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Ажлын хэсэг нь цаашид камерын хяналтын “Ногоон бүс” байгуулах техникийн тодорхойлолт боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан шийдвэрлүүлэхээр ажиллах юм.