Орон нутгийн хэмжээнд дахивар хаягдлыг цуглуулах, хуучин хувцас, ашиглагдахгүй байгаа эд зүйлсээ солилцох “ХОГ – БИДНИЙ НАЙЗ” аяныг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар, Боловсрол Шинжлэх Ухааны Газар, Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газар, Аймгийн Хүүхдийн өөрөө удирдах байгууллага хамтран 2023 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 09-ны хооронд зохион байгуулсан.
Тус аянд идэвхтэй оролцож Тэргүүн байранд Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Дэд байранд Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль, Гутгаар байранд Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль тус тус шагнагдлаа.
Мөн Улаангом Политехник коллеж болон бусад төрийн байгууллагууд уг аянд идэвхтэй оролцлоо.