Занабазарын нэрэмжит бурхны шашны дээд сургууль, Архивын ерөнхий газар, Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан, Баруунтуруун сумдын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлүүд хамтран “Элжигэн халхын түүх, шашин, өв соёл” эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчилэн хийдэд зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хурлаар Элжигэн халхын шашин, соёл, угсаатны зүй, хэл бичиг, түүхийн сонирхолтой, ээдрээтэй асуудлаар 18 илтгэлийг Монголын шилдэг эрдэмтэн мэргэд хэлэлцүүлж байгаа бөгөөд уг хуралд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны албан хаагчид, сумдын ИТХ-ын дарга нар, Монгол Улсын аварга С.Мөнхбат болон Улаанбаатар хот дахь сумдын Нутгийн зөвлөлийн төлөөллүүд оролцож байна.