Эрүүл мэндийн салбарын байгууллагууд ажлын товч тайлангаа танилцуулж, салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй тайлбарыг Нийгэм, цахим бодлогын хорооны гишүүд болон аймгийн ИТХ-ын зөвлөлийн гишүүдэд танилцуулж харилцан санал солилцлоо.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тулгамдаж буй асуудлуудаа Улсын төсвийн хөрөнгөөр, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, төсөл хөтөлбөрөөр гэж ангилан эрэмбэлж холбогдох бодлогын байгууллагад нь танилцуулахыг зөвлөмж болгоод дэмжиж ажиллахаа илэрхийлэв.