Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгийн их засварын зураг төсвийн 480 сая төгрөгөөс 231 сая төгрөгийг аймгийн ИТХ-аас баталж, 2023 оны 09 сарын 01-нээс 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл засварын ажил хийгдсэн.
Засварын ажлаар цэцэрлэгийн бүх цонх, паар болон ариун цэврийн өрөөнүүдийг шинэчилсэн бөгөөд гадна ханыг хөөсөөр зузаалснаар тус цэцэрлэгийн багш ажилчдын ажиллах нөхцөл, хүүхэд багачууд хичээллэх аюулгүй, тав тухтай орчин бүрдсэн талаар Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгийн удирдлага танилцуулж, цаашид зураг төсөвт суугдсан бүрэн засварын ажлыг үргэлжлүүлэх санал хүсэлтийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдод тавилаа.