Тус чуулганд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Батболд, аймгийн ИТХ-ын Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Аюушжав, Увс аймгийн Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Өлзийбаяр, Гэр бүлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Эрхбаяр, Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Болорцэцэг нар оролцож байна.
Үндэсний чуулганд нийт 800 гаруй хамтарсан багийн гишүүд оролцож байна.