Аймгийн ИТХ, ЗДТГ, БНСУ-ын Инчеон хотын Намдун дүүргийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-ын "Inha Institute of Technology" их сургуульд гагнуурчны нарийн мэргэжлээр Увс аймгийн 18-28 насны, бүрэн дунд боловсролоос дээш, солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй залуусыг суралцуулж, гэрээгээр ажиллуулахаар төлөвлөж бэлтгэгдсэн залуус өнөөдөр 11 цагаас солонгос хэлний ярианы шалгалтыг Улаангом политехник коллеж дээр өгнө.
Солонгос хэлний ярианы шалгалтад Увс аймгаас 14 залуу орж байгаа бөгөөд нийт Монгол Улсын хэмжээнд 43 оюутан "Inha Institute of Technology" их сургуульд гагнуурчны нарийн мэргэжлээр суралцах юм.