Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс ахлах ангийн сурагчдын дунд илтгэх чадварыг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, авлигын нийгэмд учруулах хор хөнөөлийг судлуулах, шударга хөгжлийн төлөө бусдыгаа манлайлан зөв хүн болон төлөвшүүлэх зорилготойгоор уран илтгэлийн тэмцээнийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Уран илтгэлийн тэмцээнд Улаангом болон Өмнөговь сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн нийт 17 сурагч оролцож, "Шударга төрийг бүтээнэ" "Авлигагүй нийгмийг бүтээхэд Миний (Бидний) оролцоо" сэдвээр илтгэл тавилаа.