Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шат болох аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 11 сумын 43 шилдэг шатарчид оролцож, оюун ухаан, уран нүүдэл, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Эрэгтэй шатрын төрөлд:
1-р байр Ц.Цэдэвсүрэн
2-р байр Ш.Мөнхбат
3-р байр М.Дэлгэрдалай
4-р байр Б.Мондгор
5-р байр Ж.Ганболд
Эмэгтэй шатрын төрөлд:
1-р байр Ж.Алтанцэцэг
2-р байр Г.Галтцэцэг
3-р байр Б.Цэрэнжаргал тус тус шалгарлаа.
Шалгарсан тамирчдаас эрэгтэй 2, эмэгтэй 1 тоглогч шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.