Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нартай жилийн хөгжлийн төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулдаг уламжлалт уулзалтыг 2024 оны 01 дүгээр сарын 11-19-ний өдрүүдэд Засгийн газрын Хэрэг Эрхлэх газраас цахимаар зохион байгуулж байна.
Цахим уулзалтаар Засгийн газрын гишүүд 2024 онд баримталж ажиллах бодлого, чиглэл, орон нутагтай хамтарч ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцоно.