Увс аймгийн ИТХ, Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы шашны дээд сургууль, Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Увс аймгийн Тариалан сумын Улаанбаатар Хот дахь Нутгийн зөвлөл хамтран тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд Хотон угсаатны түүх, өв соёл, угсаатны зүй, хэл бичиг зэргийн талаар эрдэмтэн мэргэд хэлэлцүүлж байна.