Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор "Нээлттэй Увс" арга хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Өнөөдөр Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагчдыг хүлээн авч аймгийн ИТХ-ын үйл ажиллагааг танилцуулан, Нутгийн удирдлагын ордон Галданбошигтын өргөөгөөр зочлууллаа.