Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 18 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.

2024-03-20

Хуралдаанаар:
✅ Аймгийн ИТХ-ын 2023 оны жилийн ажлын тайлан
✅ Увс аймгийн аж үйлдвэр, хөгжлийн стратеги төлөвлөлтийн ерөнхий концепцийн талаар танилцуулах.
✅ Завхан сумын Бөхөн нутаглаж буй газрыг УТХГН-т хамруулах тухай
✅ Орон нутгийн Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн батлах тухай
✅ Баруун хязгаарын байцаан хянаж, илбэн тохинуулах сайд, Дөрвөдийн Зүүн гарын Бат-Ерөөлт хан аймгийн чуулган дарга, Дөрвөдийн Бат-Ерөөлт Төгс хүлэг Далай ханы хошууг захирагч, Ховдын хязгаарын хэрэг шийтгэх сайд, Богд Хаант Монгол Улсын Сангийн дэд сайд, Далай хан Галсаннамжилын Түмэндэлгэржавын мэндэлсний 150 жилийн ой тэмдэглэх тухай
✅Өндөрхангай, Өмнөговь, Ховд, Тэс, Зүүнхангай, Бөхмөрөн сумдын 100 жилийн ой тэмдэглэх тухай
✅Улсын болон Орон нутгийн төсвийн хөрөнгөөр түрээсийн орон сууц барих, түрээслэх үйл ажиллагааг эрхлэх орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгуулах тухай
✅ Үндсэн хөрөнгийн тухай
✅ Үндсэн хөрөнгө бүртгэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16/10 тоот тогтоолд залруулга хийх тухай
✅ Экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хог хаягдлын үйлдвэрийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай
✅ "Олон Улсын Глобал Их Сургууль" төсөлд суурилсан шинэ хотын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай
✅ Увс аймгийн түүхт 100 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах комисс байгуулсан тогтоолын төсөл
✅ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 тоот тогтоолыг хүчингүй болгох тухай
✅ “2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16/05 тоот тогтоолд залруулга хийх тухай
✅ Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр төлбөрийн хэмжээг тогтоох тухай 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 7/07 тоот тогтоолд өөрчлөлт оруулах тухай хүсэлт ирүүлсэн Хартарвагатай ХК-ны хүсэлтийг хэлэлцэх тус тус асуудлуудыг хэлэлцэнэ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%