Багш нарын байрны орон сууцны дээврийн засвар, гадна цахилгааны шугам сүлжээний засвар, Банкны 24 айлын зоорийн давхрын инженерийн шугам сүлжээнд засвар хийх зэрэг асуудлуудын талаар аймгийн ИТХ-д ирүүлсэн иргэдийн санал, хүсэлтийн дагуу ИТХ-ын дарга Ц.Батболд холбогдох мэргэжилтнүүдтэй очиж танилцлаа.
Танилцаад орон сууцны засварын ажлын тоо хэмжээ болон гарах зураг төсвийг боловсруулах мөн Улаангом сумын 3 дугаар багт байрлах 5 барилга бүхий 100 айлын орон сууцны барилгын гадна тохижилт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, цахилгааны шугам сүлжээний ажлыг тухайн орон сууцыг барьж гүйцэтгэсэн компаниудаар хийлгэх үүрэг чиглэлийг холбогдох мэргэжилтнүүдэд өглөө.