Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 18 дугаар хуралдаанаар "Ажлын хэсэг байгуулах тухай" 18/08 тогтоол батлагдсаны хүрээнд, хогны үйлдвэрийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулах ажлын хэсэгт томилогдсон Япон улсын "Craftsmanship partners" CO.ITD-ийн захирал Хагивара Казухино, "Нитори Холдинг" ХХК-ны салбар хариуцсан захирал Craftsmanship partners CO.ITD-ийн зөвлөх П.Цэрэнпунцаг нар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзаж Увс аймагт хийгдэх хог боловсруулах үйлдвэр болон хөрсгүй газар тариалангийн шийдлийн талаарх танилцуулгыг хийлээ.