Аймгийн ИТХ-аас Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг номыг бүтээлчээр унших арга зүйд суралцуулах, уншсан номынхоо тухай бусадтай хуваалцаж бусдыг сэдэлжүүлэх, эергээр нөлөөлөх, мэдээлэл түгээх, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор "УНШААД НӨЛӨӨЛЬЕ" аяныг зохион байгуулсан.
Тус аяны хүрээнд Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн "Номч мэргэн" номын клубийн ном уншлагын үйл ажиллагааны хэсгээс танилцуулж байна.